Аваргуудын лигийн хагас шигшээ шатны хариу тоглолтоо “Барселона” Английн “Ливерпүүл” клубын талбайд хийж, 4:0-ээр хожигдсон билээ. Тэгвэл Каталоны баг Европын тавцанд 6 дахь удаагаа 4 гоол алдаж байгаа нь энэ ажээ.
2016-2017 оны улиралд Аваргуудын лигийн шөвгийн наймд “ПСЖ” клубын талбайд 4:0-ээр хожигдож байсан. Гэхдээ хариу тоглолтод 6:1-ээр хожиж, шөвгийн дөрөвт үлдэж байв. Түүнээс гадна, 2012-2013 оны улиралд Аваргуудын лигийн хагас шигшээн эхний тоглолтод “Байерн” тэднийг 4:0-ээр хожиж байсан удаатай.
Мөн 2004-2005 оны улиралд 1/8 шигшээн хариу тоглолтод “Челси”-д 4:2-оор хожигдож байжээ.