Аваргуудын лигийн хагас шигшээд шатанд Английн алдарт “Ливерпүүл” болон Испанийн дархан аварга “Барселона” клубүүд учраа таарсан. Хоёр тоглолтын нийлбэр дүнгээр “Ливерпүүл” өрсөлдөгчөө 4:3-аар хожиж, Месси тэргүүтэй Каталоны багийг Аваргуудын лигээс мулталлаа.
Ийнхүү 2013 оноос хойш анх удаа Аваргуудын лигийн финал Месси, Роналдогүйгээр болох нь. Сүүлийн таван жилд Месси нэг, Роналдо 4 удаа финалд тоглосон юм. 2012-2013 оны улиралд Юрген Клопп “Боруссия Дортмунд”-ыг удирдаж, “Байерн”-тай финалдаж байсан билээ.