Испанийн алдарт “Барселона” клуб энэ зуны солилцоо наймааны цонхоор хагас хамгаалагч Филиппе Коутиньог зарахаар шийджээ. Түүнийг зарах шийдвэрийг клубын захирлуудын зөвлөлийн хурлаар баталсан хэмээн ESPN мэдээллээ.
Түүнийг “Ливерпүүл”-ээс “Барса” өнгөрсөн жилийн өвлийн солилцооны цонхоор 160 саяар авсан билээ. Гэвч тэрбээр хоёр улиралд тун тааруу тоглож, “Ливерпүүл”-ийн эсрэг тоглолтод ердөө л ганцхан удаа хаалга руу цохисон юм.