Английн багууд хоёр дахь удаагийн Аваргуудын лигийн финалд тулах нь

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-08

“Ливерпүүл” болон “Тоттенхэм” гэсэн Английн багууд бараг л боломжгүй нөхцөл байдлаас эргэн ирэлт хийж, финалд шалгараад байгаа билээ. Ингэснээр 2008 оноос хойш анх удаа Английн хоёр баг Аваргуудын лигийн финалд шалгарч үлдээд байна. 

2008 онд Москва хотын “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд “Манчестер Юнайтед” болон “Челси” клубүүд тулж, үндсэн цагт 1:1-ээр тэнцсэн. Харин торгуулийн цохилт цохиход “Улаан чөтгөрүүд” 6:5-аар илүүрхэж, түрүүлж байсан билээ. 

Тэгвэл “Ливерпүүл” болон “Тоттенхэм” клубын финалын тулаан ирэх зургадугаар сарын 1-нд Испанийн Мадрид хотын “Ванда Метрополитано” цэнгэлдэхэд болох юм.