Английн “Арсенал” клуб Европа лигийн хагас шигшээд Испанийн “Валенсия” клубтэй учраа таарч, хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 7:3-аар хожсон. Тэгвэл Унаи Эмери дасгалжуулагчийн хувиар Европа лигийн финалд 4 дэх удаагаа үлдэж байна.
2014-2016 оны улиралд Эмери “Севилья”-гийн хамтаар гурван жил дараалж финалдаж, бүгдэд нь түрүүлсэн. Харин 2018 оноос тэрбээр “Арсенал”-ыг удирдаж байгаа юм. Багаа удирдсан анхны улиралдаа тэрбээр Европа лигийн финалд үлдээд байна.