“Челси” клубээс халагдсан Итали мэргэжилтэн Антонио Конте нутагтаа эргэж очиж ажиллахаар болжээ. Sky Sport Italia-гийн сэтгүүлч Фабрицио Романогийн мэдээлж байгаагаар Конте 2023 оны зун хүртэл “Интер”-ийг эзэмшиж байгаа Suning Group-ийн эзэдтэй тохиролцоонд хүрсэн байна.
Ойрын үед хоёр тал бүх нөхцлөө нарийн тохирох бөгөөд түүний дараа Конте гэрээнд гарын үсэг зурах аж.