Премьер лигт дэвшихийн төлөө плей-офф шатны тоглолт хийж байгаа “Астон Вилла” клуб “Челси”-гийн довтлогч Тэмми Абрахамыг авахаар хэлэлцээр хийж эхэлжээ. Тэрбээр одоогоор “Астон Вилла”-д тоглож байгаа.
The Telegraph-ын мэдээлж байгаагаар “Астон Вилла” түүний төлөө 25 саяыг төлөхөд бэлэн байгаа бөгөөд премьер лигт дэвших эрхээ авсан тохиолдолд гэрээ байгуулахаар төлөвлөж байна. “Астон Вилла” плей-офф шатны эхний тоглолтоо “Вест Бромович”-тэй хийж, 2:1-ээр буулгаж авсан. Энэ тоглолтод Абрахам торгуулийн цохилтоос нэг гоол оруулсан юм.
Тэрбээр энэ улиралд чемпионшип лигт 38 тоглолтод оролцож, 26 гоол оруулж, 3 гоолын дамжуулалт өгсөн байна.