“Байерн Мюнхэн”, “Ливерпүүл” клубүүд Крузег сонирхож байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-20

Германы “Вердер” клубын довтлогч Макс Крузе энэ зун багаа солих нь ойлгомжтой болжээ. Энэ жил 31 настай довтлогчийн гэрээ дуусгавар болж байгаа бөгөөд сунгахгүйгээр багаасаа явахаар шийдсэн юм байна. 

Тэгвэл түүнийг “Байерн Мюнхэн” болон “Ливерпүүл” клубүүд сонирхож байгаа ажээ.  Макс Крузе энэ улиралд Бундес лигт 32 тоглолтод 11 гоол оруулсан юм байна.