Англи шигшээ дахиад хожлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-08

ОХУ-д энэ сарын 14-нд хөлбөмбөгийн ДАШТ эхлэх билээ. Тэгвэл дэлхийн аваргын өмнө шигшээ багууд нөхөрсөг тоглолт хийж, бэлтгэлээ шалгаж байна. Өнгөрсөн шөнө Английн шигшээ баг “Лидс”-ын “Элланд Роуд” цэнгэлдэхэд Коста-Рикагийн шигшээг хүлээж авч, дэлхийн аваргын өмнөх хоёр дахь нөхөрсөг тоглолтоо хийлээ.

Энэхүү тоглолтод “Гурван арслангууд” өрсөлдөгчөө 2:0-ээр буулгаж авч, бэлтгэл сайтай байгаагаа харуулсан юм. Тоглолтын 13 дахь минутад “Манчестер Юнайтед”-ын залуу довтлогч Маркус Рэшфорд гоолдож, тооны харьцааг нээсэн байна. Улмаар 76 дахь минутад Уэлбек нэгийг нэмжээ.  Английн шигшээгээс энэ тоглолтод Харри Кейнээс бусад бүх шилдгүүд нь оролцсон.