“Ювентус” 5 саяыг төлбөл “Челси”  Сарриг явуулна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-21

Английн “Челси” клубын дасгалжуулагч Маурицио Сарри буцаад Итали руу явж магадгүй болжээ. Sky Sports-ын мэдээлж байгаагаар бол “Ювентус” 60 настай мэргэжилтэнг багтаа урихаар яриа хэлэлцээр хийж эхэлсэн байна.

Европын лигийн аварга болсон ч гэсэн Сарри “Челси”-г орхиж магадгүй байгаа талаар өмнө нь мэдээлэл гарч байсан. Энэ сарын 29-нд “Челси” Европа лигийн финалд “Арсенал”-тай тулна. Энэ тоглолтын дараа “Челси”-гийн удирдлагууд шийдвэрээ гаргана гэсэн мэдээлэл ч байгаа юм.

Мөн “Ювентус” Сарриг авахыг хүсээд, 5 саяыг төлбөл “Челси” түүний “аялал”-д саад болохгүй гэдгээ ч мэдэгдээд байгаа аж.