Н.Түвшинбаяр аварга финалд үлдэж, Л.Отгонбаатар хүрлийн төлөө барилдахаар боллоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-25

Өвөр Монголын өөртөө засах орны нийслэл Хөххотод жүдо бөхийн Гран при ангиллын тэмцээн болж байгаа билээ. Өнөөдөр манайхаас хүнд жингийн 8 бөх гарч барилдсанаас хоёр нь медалийн төлөө барилдахаар шалгарч үлдээд байна.

Тэр дундаа +100-д зодоглосон Олимпын аварга Н.Түвшинбаяр финалд шалгарч, урамтай сайхан барилдаан үзүүллээ. Манай бөх аваргын төлөө Солонгосын бөх Ким Мин Жонтай барилдахаар шалгарч үлдээд байна.

Тэгвэл -100 кг-д барилдсан Л.Отгонбаатар хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарлаа. Хагас шигшээд манай бөх Ирландын Бенжамин Флэтчерт ялагдсан. Харин хүрлийн төлөө Оросын Арман Адамиантай барилдана.