Францын “ПСЖ” клуб Голландын “Аякс” багийн хамгаалагч Маттиас де Лигтийг авахаар хөөцөлдөж эхэллээ. Энэ жил 19 настай хөлбөмбөгчнийг Испанийн “Барселона” клуб авахаар сонирхож байсан ч наймаа хийхэд хүндрэлтэй болсон.
Учир нь Каталоны баг санал болгосон үнийн дүнгээ нэмэхээс татгалзсан учир энэ наймаа бүтэх магадлал бага болоод байна. Тэгвэл Парис хотын багийн удирдлагууд залуу хамгаалагчийн төлөө 85 сая евро төлөхөд бэлэн байгаа аж.