"Ливерпүүл" Милнер, Матип нартай 2021 он хүртэл гэрээ байгуулахаар болжээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-31

Английн алдарт "Ливерпүүл" клубын удирдлагууд  багийнхаа хагас хамгаалагч Жемис Милнер, төвийн хамгаалагч Жоел Матип нартай гэрээгээ сунгахаар болжээ. Тодруулбал, 2021 он хүртэл гэрээгээ сунгах санал тавьсан аж. 

Матипын гэрээ жилийн дараа дуусах бол Милнерийнх энэ жил дуусахаар байсан юм.  Өнөө шөнө "Ливерпүүл" Аваргуудын лигийн финалд "Тоттенхэм"-тэй тоглоно. Энэ тоглолтын дараа хоёр тоглогчтой гэрээ байгуулах юм байна.