Салах Аваргуудын лигийн түүхэн дэх хамгийн хурдан гоолын нэгийг орууллаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-01

Аваргуудын лигийн шигшээ тоглолтод "Ливерпүүл" клуб "Тоттенхэм"-ийг 2:0-ээр буулгаж авахад Салах нээлтийн гоол оруулсан. Тэрбээр энэхүү гоолоо торгуулийн цохилтоос оруулсан юм. Салах тоглолт эхэлснээс хойш 01:49 минутад гоол оруулсан нь Аваргуудын лигийн түүхэнд орсон хамгийн хурдан гоолын хоёрдугаарт бичигдэхээр амжилт болжээ. 

Тэгвэл Аваргуудын лигийн түүхэн дэх хамгийн хурдан гоолыг "Милан"-ы ахлагчаар тоглож байсан Паоло Мальдини 2005 оны финалд оруулж байжээ. "Ливерпүүл"-ийн хаалганд оруулсан тэрхүү гоолыг тоглолт эхлээд ердөө 51 секунд өнгөрч байхад шигтгэсэн аж. Аваргуудын лигийн түүхэнд орж байсан хамгийн хурдан гоолын эхний хоёр нь хоюулаа "Ливерпүүл" клубтэй холбогдлоо.