Франц нөхөрсгөөр хожлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-02

Хөлбөмбөгийн лигүүд завсарлаж, зуны амралт эхэлсэн энэ үед шигшээ багууд цугларч, нөхөрсөг тоглолт хийж эхэллээ. Тун удахгүй Европын аваргын урьдчилсан шатны тоглолтууд болно. Мөн “Үндэстнүүдийн лиг”-ийн финалын тоглолт ч болох учиртай. Тэгвэл энэ мэт том тоглолтуудын өмнө шигшээ багууд бэлтгэлээ шалгаж байна.

Өнгөрсөн шөнө Францын баг талбайдаа Боливын шигшээтэй тулж, 2:0-ээр хожлоо.  Тоглолтын 5 дахь минутад Лемар гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар Гризманн 43 дахь минутад нэгийг нэмж, багтаа ялалт авчирчээ.

Бусад тоглолтын үр дүн

Люксембург 3-3 Мадагаскар

Турк 2-0 Узбекстан

Сальвадор 1-0 Гаити