Голдэн Стэйт Уорриорс цувралыг тэнцүүлж чадлаа

Б.ГАНЗОРИГ
2019-06-02

NBA-ын плэйоффын аваргын төлөөх цувралд Торонто Репторс болон Голдэн Стэйт Уорриорс багууд үлдээд байгаа билээ. Өнөөдөр цувралын хоёр дахь тоглолт Торонто Репторс багийн талбайд болсон бөгөөд эцсийн мөчид Уорриорс 109-104 харьцаагаар хожиж цувралыг 1-1 болгож тэнцүүллээ. Цувралын дараагийн тоглолт Уорриорс талбайд болох бөгөөд энэ сарын 6-ны өглөөний 09:00 цагт болно.

Тус тоглолтод Стифэн Көрри 23 оноо, Клэй Томпсон 25 оноо, Дроумонд Грин 17 оноог тус тус авчээ. Харин Клэй Томпсон дөрөвдүгээр үеийн эхэнд гэмтлийн улмаас талбайд орхисон бөгөөд урьдчилсан дүгнэлтээр зүүн гуяны арын шѳрмѳс гэсэн онош тавьсан билээ. Мөн тус багаас Кэвин Лүүни гэмтэж талбайг орхисон бөгөөд өмнө нь Кэвин Дурант гэмтэлтэй одоогоор талбайд гараагүй байгаа билээ. Харин эсрэг багаас Кавай Леонард 34 оноо, 14 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Вамплийт 17 оноог сэлгээнээс авчээ.