“Ливерпүүл”-ийн удирдлагууд Клоппын гэрээг сунгаж, цалинг нь нэмэхийг хүсч байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-02

Английн алдарт “Ливерпүүл” клубын удирдлагууд багийнхаа дасгалжуулагч Юрген Клоппыг удаан хугацаанд ажиллуулахыг хүсч байгаа ажээ. Бүр өндөр цалинтай шинэ гэрээ байгуулахад бэлэн байгаа юм байна.

Одоохондоо ямар хугацаатай, хэчнээн төгрөгийн цалинтай гэрээ санал болгох талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна. Гэхдээ энэ зун асуудлыг шийдэх аж. Клоппын одоогийн гэрээ 2020 он хүртэл хугацаатай. Тэрбээр жилд 7 сая паундын цалин авч байгаа билээ.