Португал “Үндэстнүүдийн лиг”-ийн финалд шалгарлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-05

Европын Хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж байгаа “Үндэстнүүдийн лиг”-ийн хагас шигшээ шатны тоглолтууд эхэлсэн билээ. Өнгөрсөн шөнө Португалын шигшээ баг Швейцарьтай тулж, 3:1-ээр буулгаж авсан юм. Ийнхүү Европын Бразилчууд финалд шалгарч, ямархуу формтой байгаагаа харууллаа.

Тоглолтын 25 дахь минутад Роналдо чөлөөт цохилтоос гоолдож, тооны харьцааг нээсэн. Тэгвэл 57 дахь минутад Родригес торгуулийн цохилтоос тэнцүүлсэн юм. Гэвч 88, 90 дэх минутад Роналдо дахин хоёрыг оруулж, энэ тоглолтод хет-трик хийснээр багаа финалд үлдээлээ. Өнөө шөнө Английн шигшээ баг Недерландттай хагас шигшээ шатны тоглолтоо хийнэ. Хожсон нь Португалтай финалдах юм.