Сагсан бөмбөгийн ДАШТ-ээс анхны ялалтаа Монголын шигшээ байгууллаа

Б.ГАНЗОРИГ
2018-06-10

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу FIBA-с зохион байгуулж буй 3х3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн уржигдар буюу энэ сарын 8-нд Филиппин улсын нийслэл Манила хотод эхэлсэн билээ.

Тэгвэл энэхүү тэмцээнд Монголын шигшээ баг оролцож байгаа нь манай сагсан бөмбөгийн баг ДАШТ-ий “С” хэсэгт орсон бөгөөд хэсэгтээ Канад, ОХУ, Филиппин, Бразилын багтай учраа таарсан билээ. Харин 21-17 харьцаагаар буулган авч ДАШТ-ний эхний ялалтаа байгуулжээ. Ингэснээр хэсэгтээ нэг хожил нэг хожигдолтой хэсэгтээ гуравт бичигдэж эхэллээ

Манай дараагийн учраа маргааш буюу энэ сарын 11-нд 15:30 цагаас ОХУ-ын шигшээтэй, тухайн өдрийн 17:10 цагаас Бразилын багтай тус тус тоглоно.