“Манчестер Юнайтед” Погбагийн асуудлаар “Реал”-тай хэлэлцээр хийхээс татгалзжээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-10

Испанийн алдарт “Реал Мадрид” клуб Английн “Манчестер Юнайтед” багт хүчин зүтгэж байгаа Франц хагас хамгаалагч Пол Погбаг авахаар сонирхож байгаа билээ. Тэгвэл Погба Мадрид хот руу явахгүй байж магадгүй нөхцөл байдал үүссэн байна. 

Учир нь “Манчестер Юнайтед” клубын удирдлагууд Пол Погбагийн асуудлаар хэлэлцээр хийхээс татгалзсан бөгөөд түүнийг зарахгүй гэдгээ мэдэгджээ. Тиймээс “Реал”-д ганц л найдвар үлдсэн нь Погба өөрөө багаасаа явах. Тийм шийдвэр гаргана гэдэгт ч итгэж буй аж. Хамгийн гол нь Погба өөрөө “Манчестер Юнайтед”-аас явахыг хүсч байгаагаа мэдэгдсэн. 

“Реал Мадрид”-ын удирдлагууд Зиданы хүсэлтээр “Манчестер Юнайтед”-ын эзэдтэй хэлэлцээр хийхийг хичээж байгаа юм. Франц эрхэм Погбаг багтаа авчрах хүсэлтэй байгаа аж. Погба хэрвээ “Реал” руу явахыг хүсвэл “Манчестер Юнайтед”-ын удирдлагууд үнээ өсгөх магадлалтай байна.