Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд ердөө дөрөвхөн хоног үлдээд байгаа билээ. Тэгвэл дэлхийн аваргын өмнө шигшээ багууд бэлтгэлээ шалгаж байгаа юм. Өнгөрсөн шөнө Испанийн шигшээ Тунистай нөхөрсгөөр тулж, 1:0-ээр буулгаж авлаа. Тоглолтын 84 дэх минутад Яго Аспас хожлын гоол оруулсан байна.
Тэгвэл өнгөрсөн шөнө Францын шигшээ баг АНУ-ын багтай нөхөрсөг тоглолт хийлээ. Энэхүү тоглолтод хоёр баг 1:1-ээр тэнцсэн юм. 44 дэх минутад Грин тооны харьцааг нээж, АНУ тэргүүлж эхэлсэн. Гэвч 78 дахь минутад Мбаппе гоолдож, тэнцүүлжээ.