Францын “ПСЖ” клубын хагас хамгаалагч Неймар энэ зун багаа орхиж магадгүй байна. L'Equipe-ийн мэдээлснээр, Парисын клубын удирдлагууд хэрвээ түүний төлөө өндөр үнийн дүнтэй санал ирвэл явуулахад бэлэн байгаа ажээ.
Неймар өөрөө “ПСЖ”-гээс явахыг хүсч байгаа бөгөөд одоогийн нөхцөл байдлаас нь залхсан хэмээн мэдэгдэж байсан билээ. Улмаар түүний агент Неймарыг Испанид эргүүлэн аваачихаар ажиллах эхэлсэн юм байна.