А.Энхтуул Зүүн өмнөд ААШ түргэн тоглолтын тэмцээнд түрүүллээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-18

Мьянмар улсын Мандалая хотноо болсон  Зүүн Өмнөд Азийн АШТ-д эх орноо төлөөлөн олон улсын шатрын их мастер А.Энхтуул оролцож, түргэн тоглолтын төрөлд аварга боллоо. Түүнчлэн их мастер А.Энхтуул түргэн тоглолтын олон улсын чансаагаа +11.7 оноогоор ахиулсан байна.

Тэрбээр өнгөрсөн жил, Саудын Араб улсад зохиогдсон эмэгтэйчүүдийн түргэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн "шилдэг-30" шатарчдын шагнал авч байсан билээ. Тэгвэл энэ удаад Азийн аваргад түрүүлж, шилдэг шатарчин болохоо дахин баталж харуулав.