"Copa America-2019"-ийн С хэсгийн хоёрдугаар тойргийн үлдсэн нэг тоглолт өнөөдөр өглөө боллоо. Эхний тоглолтдоо Японыг бутниргэсэн Чилийн шигшээ энэ удаад Эквадортай тулж, 2:1-ээр хожсон юм. Ингэснээр Чилийн шигшээ 6 оноотой болж, хэсгээ тэргүүлж байна.
Тоглолтын 8 дахь минутад Фуэнсалида гоолдож, Чили тэргүүлж эхэлсэн. Харин 26 дахь минутад Эквадороос Антониа Валенсия торгуулийн цохилтоос тэнцүүлсэн. Гэвч Санчес 51 дэх минутад гоолдож, багтаа ялалт авчирлаа. "Манчестер Юнайтед"-д банз бүтэн улирал банз халаасан Санчез ийн шигшээ багтаа хоёр тоглолт дараалан гоолдлоо.