ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Санал авах байрны хаяг, байршлын талаарх мэдээллийг сонгогчийн утаснаас аваарай

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-06-09

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт яг одоо үргэлжилж байна. Ирцийн мэдээллээр Орхон аймаг хамгийн өндөр хувьтай байгаа юм.

Иргэн та хаана санал өгөх, ямар газарт очих эсэхээ мэдэхгүй байгаа бол санал авах байрны хаяг, байршлын талаарх мэдээллийг сонгогчийн лавлах буюу 1800-2800 дугаарын утаснаас лавлаарай. Мөн  https://election.burtgel.gov.mn хаягнаас авах боломжтой. Сонгуульдаа идэвхтэй оролцоорой.