ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Женко” Х.Баттулгын айдас жагсаалаар илрэв үү

O.Admin
15 цагийн өмнө

Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг хэлэлцэхэд бараагаа нэг ч удаа харуулаагүй Х.Баттулга гишүүн Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр зам төслийг Чайна энержи” компаниар гүйцэтгүүлэх тухай төсөл УИХ-д орж ирэх болсонтой холбоотойгоор Төрийн ордонд айдас хурсан харцтай үзэгдэх болсон нь хачирхалтай. 

Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор түүнийг дагасан төмөр замын гэх хэрэг сөхөгдөх эгзэгтэй цаг тулсан энэ үед Женкогийн сенсацыг сенсацаар дарах бохир технологи хэрэгжиж байна.  

Тодруулбал: П.Сайнзоригийн өргөн байрьсан  Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилчидтай холбоотой хуулийн төслийг иргэд олон нийтийн зүгээс шүүмжилж, уур бухимдлаа илэрхийлж байгаа энэ цаг үеийг ашиглан МоАХ, Л.Мөнхбаясгалан, Т.Хаянхярваа зэрэг Женкотой зам нийлэх хүмүүс уг хуулий шүүмжилж хүмүүсийг жагсаалд уриалж, манлайлан оролцож байгаа сонирхолтой. ХЭДИЙ БОЛТОЛ ЖЕНКО БАТТУЛГЫГ ТӨМӨР ЗАМЫН АСУУДАЛ ДАГА ВЭ?