ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АН-ын Онц их хурлын төлөөлөгчид Улаанбаатар хотын зүг хөдөлж эхэллээ

O.Admin
2021-11-03

Аравдугаар сарын 30, 31-ны өдрүүдэд Улс орон даяар АН-ын анхан шатны нэгж, үүрүүд хуралдан Их хурлын төлөөлөгчдөө сонгосон бөгөөд Монгол орны өнцөг булан бүрээс сонгогдсон АН-ын нийт хоёр зуун мянган гишүүний төлөөлөл 1318 төлөөлөгч 11-р сарын 5-ны өдөр Улаанбаатар хотноо АН-ын “ОНЦ ИХ ХУРАЛ”-д оролцон хуралдаж намдаа үүссэн дотоод асуудлыг шийдвэрлэх юм.
 

Монгол орны алс баруун хязгаар болох Баян-Өлгий аймгийн Ардчилсан намын 7000 гишүүд, дэмжигчдийн төлөөлөл болон Их хурлын төлөөлөгчдөөр сонгогдсон 25 төлөөлөгч “Онц Их Хурал”-даа оролцохоор Улаанбаатар хотын зүг хүлгийн жолоо залжээ. Тэд Их хурлын хамгийн холын төлөөлөгчид бөгөөд Баян-өлгий аймгаас Улаанбаатар хот хүртэл хуралдаа оролцохоор 1760км зайг туулах юм. Намынхаа эв нэгдэлд дуу хоолойгоо илэрхийлэхээр хүрэлцэн ирж буй Баян-Өлгийчүүддээ талархал илэрхийлэе!