ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Орон сууцны залилангийн асуудлыг Засгийн газарт танилцуулна

O.Admin
1 цагийн өмнө

Барилгын компаниуд орон сууцны захиалгыг давхардуулан гэрээ байгуулан 2200 гаруй иргэнд 173 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 173 хэргийг цагдаагийн байгууллага шалган шийдвэрлэж байна.

Орон сууцны захиалгад залилуулж хохирсон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр хуралдаж цаашид иргэдийг орон сууцны залилангийн гэмт хэргээс хамгаалах үүднээс дараах асуудлыг Засгийн газарт танилцуулж хэрэгжүүлэхээр боллоо.

-Баригдаж буй орон сууцны барилгатай холбоотой мэдээлийг нэгтгэх, төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах түр журам гаргах;

-Баригдаж буй орон сууцыг мэдээллийн цахим системд байршуулан иргэдэд ил тод, нээлттэй болгох (бүртгэлийг цахимжуулж, мэдээллийг ил тод болгосноор залиаланг бууруулах);

-Нийслэлийн дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж буй саатсан барилгын инженерийн шугам сүлжээний хөрөнгө оруулалтыг нийслэлээс нэн тэргүүнд шийдвэрлэхэд анхаарах;

-Цагдаа болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд орон сууцны залилах гэмт хэргийн шийдвэрлэлт, хохирлыг барагдуулах ажиллагааг эрчимжүүлэх чиглэл өглөө. Ирэх 7 хоногт дээрх асуудлыг Засгийн газарт танилцуулж, тогтоол гаргахаар боллоо.