ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Нямбаатар: Өндөр нууцлалтай цахим гадаад паспорт олгож эхэллээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-03-15

Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн байгууллагын (ИКАО) нийтийн түлхүүр санд 82 дахь гишүүн орноор элсэн орлоо. Иргэдэд цахим гадаад паспортыг ашиглах боломжтой болсон. Ингэснээр цахим паспортыг энэ сарын 1-нээс олгож эхэллээ.  

Цахим гадаад паспорт нь чиптэй учраас олон улсын нисэх буудал, хил гаальд байршсан төхөөрөмж таньж унших боломжтой. Тиймээс  хилээр түргэн шуурхай нэвтрэх давуу талтай.

Зургадугаар сарын 1-нээс эхлэн хилийн шалган нэвтрүүлэх боомтоор шууд нэвтрэх боломжтой. Монгол Улстай харилцан визгүй зорчих орнууд E-Gate төхөөрөмжид  цахим паспортоо уншуулан нэвтрэх боломжтой юм. Өнөөдрөөс эхлэн Монгол Улсын иргэд харилцан визгүй зорчдог орнуудын E-Gate-ээр шууд харилцан нэвтрэх юм.

 

Цахим гадаад паспорт нь нийт 48 хуудастай, хуудас бүр тусгай нууцлалын тохиргоотой, Монгол Улсын төрийн тахилгат хайрхнуудын зураг, улаан номонд орсон амьтдын зураг, түүхий гол өвийг хуудасны хавтаст зураглан оруулсан.

Олон улсын дүрэм журмын дагуу нууцлалын бүх элементүүдийг оруулж өгсөн. Тоон гарын үсэг бүхий бүх нууцлалыг асуудлыг шийдсэн. Иймд зураг хөрөг, бичиг баримт хуурамчаар үйлдэх зэрэг асуудал байхгүй боллоо.