ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Дашпүрэв: Дизель түлшний үнийг эхний ээлжинд 300 төгрөгөөр нэмэхээр болсон

O.Admin
2 цагийн өмнө

Ойрх дорнодод үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан дэлхий дахин нефтийн хомсдолд орж буй учраас Монгол Улс ч болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдалд бэлтгэж бэлэн байдлыг хангаж буйгаа Шадар сайд Ж.Энхбаяр мэдэгдсэн.

Улмаар ойрын хугацаанд дизель түлшний үнэ нэмэгдэх бол АИ92 бензиний үнийг гурван сарын хугацаанд үнэ тогтворжуулах гэрээний дагуу хэлэлцэж байгаад нэмэх эсэхийг шийднэ гэж мэдэгдсэн билээ.

Тэгвэл өнөөдрөөс эхлэн дизель түлшний үнэ 300 төгрөгөөр нэмэгдэж, цаашдаа 1000-1500 төгрөгт хүрч өсөх магадлалтай гэдгийг Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдэгдлээ.

Тэрбээр, “Дизель түлшний үнийг эхний ээлжинд 300 төгрөгөөр нэмэхээр болсон. Энэ үнийн нэмэгдэл өнөө маргаашгүй хэрэгжинэ. Алсдаа бол ДТ, 1000-1500 төгрөгөөр нэмэгдэхээр ажиглагдаж байгаа. Газар тариалан эрхлэгчдэд энэ хавартаа үнийн нэмэгдэлгүй дизель түлш нийлүүлэхээр болсон. 10 мянган тонн бүтээгдэхүүнийг үнэ нэмэгдэхгүйгээр энэ хавартаа газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд нийлүүлнэ” гэлээ.