ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ: Ж.Мөнхбатыг гишүүнээс чөлөөллөө

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-03-23

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг  чөлөөллөө. Тухайлбал, УИХ-ын өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар гишүүнээс  чөлөөлөх тухай Төрийн байгуулалтын байнгын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэж, тогтоолыг олонхийн саналаар баталлаа.

Түүний хувьд УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдож байгаа бөгөөд 2020 оны УИХ-ын сонгуулиар Архангай аймгаас сонгогдсон нэгэн билээ. Тэрбээр  ар гэрийн хүндэтгэн үзэх шалтгаанаар УИХ-ын гишүүний бүрэн эрхээс чөлөөлөх хүсэлтийг гаргасан бөгөөд ээжийгээ гадаадад эмчлүүлэх хэмээн тодотгосон байдаг.

УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн УИХ-ын тогтоол нь баталсан өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Түүнчлэн Ж.Мөнхбатын хувьд нүүрсний хэргээр хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа юм.