ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Мексикийн цагаачдын төвд гарсан галын дүрс бичлэг олны дургүйцлийг хүргэж байна

O.Admin
2023-03-30

Мексикийн Сьюдад-Хуарес хот дахь цагаачдын төв орон нутгийн цагаар 22:00 цагт гал гарч, улмаар 38 цагаач амиа алдсан хэрэг гарсан билээ. Гал гарах үеэр тус төвд Венесуэль, Гватемал, Гондурас, Эквадор, Колумб зэрэг улсын нийт 68 цагаач байрлаж байсан аж. Энэхүү хэрэгтэй холбоотой дүрс бичлэг Мексикчүүдийн дургүйцлийг хүргэсэн байна.

Тодруулбал, Мексикийн Үндэсний цагаачлалын хүрээлэнгийн (INM) харъяа төв дээр гал гарч байсныг харуулсан бичлэг олон нийтэд ил болжээ.

Бичлэг дээр гал гарах үед дүрэмт хувцастай албан тушаалтнууд галаас зугтан буланд зогсож, харин цоожтой өрөөнд хэсэг хүмүүсийг үлдээж орхисон бололтой дүр зураг үлджээ. Утаа хурдан тархсанаас болж эрэгтэй ажилчид түгжээтэй хаалгыг онгойлгох гэж оролдоогүй байна.

Мөн долоо хоног бүр тус байгууламжид зочилдог Иезуитийн дүрвэгсдийн албаны зохицуулагч Алехандра Корона BBC -д өгсөн ярилцлагадаа, видео бичлэг дээр харагдаж байгаа байдал нь эрэгтэйчүүдийн саатуулах газрын үүдэнд байрлуулсан хамгаалалтын камерын байршилтай тохирч байгааг хэлжээ.

Тэрээр  Сьюдад Хуарес хотыг Техасын Эль Пасо хоттой холбосон гүүрний чанх урд талд байрлах цагаачдын төвд цагаачдыг хүлээн авах оффисууд болон  тэднийг саатуулах боломжтой газрууд байрладаг. Бичлэгт харагдаж буй  торны цаадах хэсгийг  "саатуулах өрөө" гэж тодорхойлсон байна.

Мөн тэрбээр "Би яаралтай тусламжийн гарцыг мэдэхгүй байна, миний мэдэж байгаагаар видеон дээр харж байгаа хаалга бол цорын ганц гарц” хэмээжээ. Мөн бичлэг дээрх дүрэмт хувцастай ажилчид  цагаачдын төвийн ажилчдын дүрэмт хувцастай таарч буй талаар ярьжээ. Твиттерт тархсан энэхүү бичлэгийг Мексикийн хэд хэдэн сонинд нийтэлсэн бөгөөд олон хүн дүрэмт хувцастай ажилтнууд ямар ч үйлдэл хийгээгүйд цочирдсон байна.

Эх сурвалж: BBC

Н.Батзаяа