ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Гишүүн асан З.Нарантуяа Улаагчны хар нуур төсөл нэрийн дор мөнгө завшсан уу

O.Admin
2023-09-21

УИХ-ын гишүүн асан  З.Нарантуяа 2016 онд Ардчилсан намаас Завхан аймагт нэр дэвшиж ялалт байгуулсан нэгэн. Тэрбээр завханчуудыг төлөөлж дөрвөн жил парламентад суусан билээ. Түүний хувьд улс төрийн карьер болон мэдлэг боловсрол, биеэ авч явах чадвараар гологдохгүй нэгэн гэдгийг намын болон завханчууд андахгүй.

Түүнийг дагалдах хар бараан мэдээлэл ч ховор. Харин энэ удаад Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт орших Улаагчны хар нуурыг аялал жуулчлалын тусгай бүс болгоно хэмээн улсын төсвөөс дөрвөн тэрбум төгрөг суулгасан гэх мэдээлэл байгаа юм.  Тухайлбал Завхан аймгийн нутагт орших байгалийн хосгүй үзэсгэлэнт газрын нэг болох Улаагчны хар нуурыг аялал жуулчлалын тусгай бүс болгоно хэмээн дөрвөн тэрбум  төгрөг төсөвлөөд өгөөч ээ хэмээн эрх баригч намынханд хандан зөвшөөрүүлсэн байна. Харин энэхүү мөнгөнөөс хоёр тэрбум төгрөгийг нь урьдчилан авсан боловч, байшин барилга, аялал жуулчлал бүү хэл, 00 ч  бариагүй байгаа гэнэ. Учир нь эрхэм гишүүн асны Завхан аймгийн 100 жилд зориулж хийхээр төлөвлөсөн ажил нь бөгөөд байгалийн хосгүй үнэт цогцолбор газрын нэрийг барьж, төслийн шугамаар  мөнгө завшсан уу.