ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой шүүхийн хэлэлцүүлэг хойшиллоо

O.Admin
2023-11-21

“Эрдэнэт үйлдвэр”, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийг үнэгүйдүүлэн хувьчилсан, төрийн хөрөнгөөр төрийн өмчийг худалдан авсан гэх хэргээр хоёр хуулийн этгээд, 21 хүнийг яллагдагчаар татсан.

Уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 09:30 цагт БЗД, ЧД, СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч, яллагдагчдын зарим өмгөөлөгч шүүх хурал давхацсан шалтгаанаар ирээгүй, зарим нь хэргийн материалтай бүрэн танилцаж амжаагүй гэх үндэслэлүүдийг харгалзаж, ирэх арванхоёрдугаар сарын 9-нийг хүртэл хэлэлцүүлгийг хойшлууллаа.

Хэрэгт холбогдуулан Д.Эрдэнэбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Д.Ганбат, Л.Санжаадорж, Б.Болор, Г.Ганзориг, Д.Батжавхлан, Р.Мөнхтуул, Б.Мөнхсоёл, Д.Эрэвгийлхам, Д.Сугар, Д.Энхтунгалаг, О.Орхон, Н.Батбаяр, Ц.Пүрэвтүвшин, Ч.Энхболд, Ц.Нанзаддорж, Э.Шижир, С.Уранчимэг нарын 20 хүн, Төмөр замын зураг төслийн институт ХХК, Кью Эс Си ХХК нарын хоёр хуулийн этгээдэд  яллах дүгнэлт үйлдсэн юм.