ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Чингэлтэй дүүрэгт ажиллаж байна

O.Admin
2024-03-04

Нийслэлийг бүсчилж хөгжүүлэх асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүний хамт ээлжит уулзалтаа Чингэлтэй дүүргийн Хайлааст орчмын хороодод ажилладаг төрийн албан хаагчидтай хийж байна.

Тус дүүрэг нь 24 хороотой, 11 нь гэр хороолол бөгөөд 37.508 өрхийн 144.249 оршин суугчтай аж. Дүүргээс бүсчилсэн хөгжлийн төлөвлөлтөө Өргөө, Зурагт, Хайлааст, Чингэлтэй, Хөтөл гэсэн таван бүсээр хийжээ.

Хайлааст бүс нь тус дүүргийн нягтаршил ихтэй гэр хороолол бөгөөд долоон хороонд 45 мянган иргэн амьдарч байна.

Mungkin gambar 4 orang dan teks yang menyatakan 'YAMAHA'

Mungkin gambar 8 orang