ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Учрал: Төр хиймэл оюун ашиглаж эхэллээ

O.Admin
2024-03-25

ЦХХХ-ны сайд Н.Учрал цаг үеийн асуудлаар өнөөдөр  мэдээлэл хийлээ. 

Тэрбээр, "Шилэн ажиллагаа шинэ шатанд гарлаа. Энэхүү ажиллагаа эхэлснээс хойш 975 мянган  мэдээ, мэдээлэл олон нийтэд ил боллоо. Засгийн газрын тусгай сангуудын мэдээлэл "Шилэн" ажиллагаа шилэн систем нээгдсэнээр олон нийтийн мэдээлэл авах эрх илүүтэй нээгдсэн. Нийтдээ 97 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдсөн байна.

Үүнд, 

-Боловсролын зээлийн сан: 3,994,388,750 төгрөг

-Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан: 290,947,561 төгрөг

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан: 55,965,967,224 төгрөг

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан: 20,137,816,148 төгрөг

-Шинжлэх ухаан, технологийн сан: 26,700,000 төгрөг

-Хөдөө аж ахуйн корпорац: 11,245,732,525 төгрөг тус тус байсан.

Өнөөдөр shilen.gov.mn-д хоёр систем нээгдэж байна. Учир нь төр хувийн хэвшилтэй хамтраад Монголын төр анх удаа GPТ-ийг нэвтрүүлж байна" гэв.

Өөрөөр хэлбэл, төр өөрт байгаа мэдээллээ анх удаа хиймэл оюунд сурган ажиллуулж эхэлсэн нь авлигын эсрэг тэмцэлд технологи ашиглаж, иргэний мэдэх эрхийг ханган, эрүүл нээлттэй нийгэм бүтээхэд тусална. Технологи хүн шиг асуултаас булзах, нуух, худал хэлэх, бүрхэгдүүлэхийг мэдэхгүй. Байгааг байгаагаар нь, баримтыг баримтаар нь хариулж, 24 цагаар үйлчилнэ.

Хиймэл оюуныг дараагийн удаад газар олголт, Засгийн газрын тусгай сангуудын талаарх асуултад хариулдаг байдлаар сургахаар төлөвлөн ажиллаж байна. Иргэн та асуух тусам хиймэл оюун сурч хөгжих болно. Энэхүү шийдэл нь иргэний мэдэх эрхээ хангахад хүн биш технологи засаглах шинэ үеийг эхлүүлж байна гэсэн юм.