ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ЗАСГИЙН ГАЗАР: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

O.Admin
2024-03-27

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

  • Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл,
  • Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар,
  • Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл,
  • Элэгний Д вирусын халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар,
  • Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын үр дүнгийн талаар,
  • Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл зэрэг 28 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.