ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Х.Нямбаатарыг томиллоо

O.Admin
2024-05-18

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн.

Түүний хүсэлтийг нийслэлийн МАН-ын хорооны ээлжит II хуралдаанаар хэлэлцэж, нийслэлийн МАН-ын хорооны даргад Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг нэр дэвшүүлсэн билээ.

Тэгвэл өнөөдөр болсон Нийслэлийн намын хорооны хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Х.Нямбаатарыг Нийслэлийн МАН-ын хорооны даргаар томилохыг дэмжиж, тамга тэмдгийг нь гардуулан өгчээ.

May be an image of 3 people and text

Ингэснээр Х.Нямбаатар 2024 оны УИХ-ын сонгуульд болон орон нутгийн сонгуульд нийслэлийн намын хороогоо удирдан ажиллахаар болж байна.

2024 оны УИХ-ын сонгуулийн 13 тойргийн зургаа нь нийслэл Улаанбаатар хотын тойрог байхаар тогтсон юм. Тавдугаар сарын 20-ны дотор нам эвслүүд нэр дэвшигчээ тодруулах хуулийн хугацаатай.