ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Гуравдугаар Чарльз хаан: Дэлхийд тулгамдаж буй асуудлаар хамтран ажиллана гэдэгт итгэл төгс байна

O.Admin
2024-07-12

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хаан, хамтын нөхөрлөлийн Тэргүүн Цог Жавхлант Гуравдугаар Чарльз баярын мэндчилгээ дэвшүүллээ.

МЭНДЧИЛГЭЭНД: “Танд болон танай ард түмэнд Үндэсний их баяр наадмын онцгой өдрийн баярын мэндийг гэргий бид хоёр хүргэж байгаадаа баяртай байна. Манай хоёр улс энх тайван, хөгжил цэцэглэлт, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхийн дахинд тулгамдаж буй асуудлаар цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллана гэдэгт итгэл төгс байна. Танд эрүүл энх, монголын ард түмэнд аз жаргал, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе” гэжээ.