Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн салбар хоорондын уялдаа холбоог хангах уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр ХБХХЕГ-ын бүтэц зохион байгуулалтын шинэчлэлийн төслийн танилцуулга, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн хөгжлийн төвийн үйл ажиллагааны бүтэц зохион байгуулалтын төслийн танилцуулга, Хөгжлийн бэрхшээлтэй хүний ажлын байрыг дэмжих үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж талууд байр сууриа илэрхийллээ.