ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Арчлахгүй бол ургахгүй” мод тарих аянд ЭМДЕГ-ын алба хаагчид нэгдлээ

O.Admin
2024-10-09

Жил бүрийн 5, 10 дугаар саруудыг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр тохиодог. Энэ хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эх орныхоо өнцөг булан бүрт ногоон байгууламжийг нэмэгдүүлж, мод тарьж байна.

Үүнтэй холбоотойгоор ЭМДЕГ-ын албан хаагчид өчигдөр "Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн"-ээс зохион байгуулж буй “Арчлахгүй бол ургахгүй” мод тарих өдөрлөгт нэгдэж, тус цэцэрлэгт хүрээлэнд 25 шар хуайс мод тарьж, нийслэлийн ногообайгууламжид өнгө, үзэмж нэмлээ.