Америкийн Нэгдсэн Улс болон Монгол Улс хоорондын байгуулсан "Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ"-ний хэрэгжилтийг хэлэлцэх 4 дэх удаагийн уулзалт өнөөдөр /2024.11.07/ зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ричард Буанган, Улсын Ерөнхий Прокурорын орлогч М.Чинбат, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, АНУ-ын Төрийн департаментын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх газрын зөвлөх ажилтан Мэтью Виллэмэйн, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир болон бусад төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Хүүхэд хамгааллын компакт түншлэлийн дөрвөн зорилтын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлуудыг хэлэлцэж уг гэрээг 2025 оныг дуустал дахин нэг жилээр сунгахаар шийдвэрлэсэн байна.