Өмнөговь аймгийн Засаг даргын "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэн, ахмад настнаа асран хамгаалагчдын зөвлөгөөн" -ийг арваннэгдүгээр сарын 08-ны өдөр зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнд найман сумын асран хамгаалагчдын төлөөлөл оролцон, хөгжлийг дэмжих сургалт, мэдээлэл, зөвлөгөө, бүлгийн ярилцлага, санал хүсэлт зэрэг арга хэмжээг зохион байгуулж, хоёр дэмжих бүлгийг шинээр байгууллаа.
Мөн зөвлөгөөнд оролцсон асран хамгаалагчдад гоо сайхан, алжаал тайлах бариа, үсчин зэрэг үйлчилгээний (50.000) эрх олгосон бөгөөд гэр бүлийнхээ гишүүнийг хамгийн олон жил асран хамгаалсан 3 асран хамгаалагчдад "Хүндэтгэл" гардууллаа.
Энэхүү зөвлөгөөний хүрээнд Асран хамгаалагчдаас гарсан санал хүсэлт, тулгамдсан асуудлын дагуу мэргэжлийн байгууллагууд уулзалт зохион байгуулж, холбогдох шийдвэрийг асран хамгаалагч нарт танилцуулах юм.