Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл шүд арга хэмжээг хэрэгжүүлэх тухай” тогтоол, Эрүүл мэндийн сайд, боловсролын сайдын хамтарсан оны “Эрүүл шүд арга хэмжээний төлөвлөгөө” батлах тухай хамтарсан тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор эрүүл мэнд, боловсролын салбарын удирдах албан тушаалтнуудыг чадавхижуулах сургалт зохион байгууллаа.
Сургалтанд Эрүүл мэндийн газрын удирдлага, мэргэжилтнүүд, Боловсролын газрын мэргэжилтэн, 16 сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч, ерөнхий боловсролын 22 сургуулийн захирал, 22 цэцэрлэгийн эрхлэгч нар болох нийт 75 хүн оролцож, “Эрүүл шүд” арга хэмжээг аймгийн хэмжээнд эрчимжүүлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.