ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Элчин сайд А.Төмөрийг эгүүлэн татах бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлжээ

O.Admin
6 цагийн өмнө

Элчин сайд А.Төмөрийн гэргий 2025 оны тавдугаар сарын 09-ны шөнө 12.58 цагийн үед Бангкок хотын Клонг Тоэй дүүргийн Сукхумвит 24 дэх орон сууцны 17 давхраас унаж, харамсалтайгаар нас барсан.

Энэ хэрэгт эхнэрийнх нь ар гэрийнхэн түүний нөхөр, Элчин сайд А.Төмөрийг буруутгаж байгаа юм. Түүнийг талийгаач эхнэрийнхээ цогцсыг зөөсөн, ар гэрийнхийг нь очихоос өмнө чандарласан, гар утсыг нь нуусан зэрэг мэдээлэл хэвлэлээр гараад буй.

Тэгвэл түүнийг албан тушаалаас нь эгүүлэн татахаар болсон аж. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг шийдвэрийг албажуулах юм. Тэгвэл өчигдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг

"А.Төмөр сайдтай холбогдсон. Энэ хүн Гадаад харилцааны яаманд сургуулиа төгсөөд л ажилласан. Карьерын хувьд өсөж дэвшээд томилогдсон. Золгүй явдал болсон гэж өөрөө хэлсэн. Тайландын цагдаагийн байгууллагаас золгүй явдал гэж урьдчилсан дүгнэлт гаргасан юм билээ" хэмээсэн нь олны дургүйцлийг төрүүлж буй.

Учир нь Элчин сайд нь гэр бүлээс гадуурх харилцаатай байсан тухай мэдээлэл гарсан бөгөөд түүнтэй нэр холбогдсон МИАТ компанийн үйлчлэгч бүсгүй ажлаасаа гараад байгаа билээ.