Энэ сарын 25-ны өдөр Баянзүрх дүүрэгт 14-17 насны гурван хүүхэд нийлж нэгэн иргэний амийг хөнөөсөн хэрэг гарчээ.
Тодруулбал, "Нас барсан хүн байна" гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсний дуудлагын дагуу шалгахад 32 настай иргэн Б бусдад зодуулж, биед нь үүссэн олон тооны шархны улмаас нас барсан байсан аж.
Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулснаар гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг богино хугацаанд олж тогтоон баривчилжээ.
Уг хэргийг 14-17 настай хүүхдүүд бүлэглэн үйлдсэн гэж үзэн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд хохирогчийг архины шил шидэж, зодсон байж болзошгүй байна.