Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан нөөцийн махыг есөн дүүрэгт 375 дэлгүүрээр худалдаалж эхэлсэн байна.
Энэ жил хонины мах 13000, үхрийн махыг 15000 төгрөгөөр худалдаалах юм. Нийт 5000 тонн мах нөөцөлж, бэлтгэсэн бөгөөд үүний 40 хувийг үхрийн мах, 60 хувийг хонины мах эзэлж байгаа аж.
Нөөцийн махны чанар, аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж, нэгдүгээр сард төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хоёр удаагийн шалгалтыг хийж байна.
