ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хүүхдийн хөгжлийг дэмжих түүхэн шийдвэрүүд гарлаа

O.Admin
10 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл өнөөдөр энэ оны анхдугаар хуралдаанаа зохион байгуулж, зөвлөлийн 2025 оны ажлын тайлан, 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэв.

Энэ удаагийн хуралдаанаар хүүхдийн салбарын түүхэнд байгаагүй хэд, хэдэн томоохон асуудлыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

Хүүхдийн зуслангийн газрыг татварын төлбөрөөс чөлөөлөх, хүүхдийн зуслангийн хагас хувьсах зардлыг төрөөс олгох асуудлыг судлан шийдвэрлэнэ.

Аж ахуй нэгж байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн сайн сайхны төлөө хийсэн бүтээн байгуулалтын ажлыг нэг хувь хүртэл татвараас чөлөөлөгдөх хуулийн зохицуулалтын хэрэгжилтийг хангаж ажиллахаар боллоо.