ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Битүүний өдрийг амралтын өдөр болгох шийдвэр гарлаа

O.Admin
1 цагийн өмнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хоёрдугаар сарын 17-ны мягмар гарагийн ажлын өдрийг мөн сарын 28-ны бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол үндэстний уламжлалт баяр Цагаан сарын битүүний өдөр 2026 онд мягмар гарагт тохиож байгаатай холбогдуулан иргэдээс ажлын өдрийг шилжүүлэх хүсэлт гаргах болсон. “E-Mongolia” цахим системээр санал өгсөн иргэдийн 75 орчим хувь нь битүүний өдрийг амралтын өдөр байх нь зүйтэй гэж үзжээ.

Тиймээс иргэдийн хүсэлтийг харгалзан ажилтан, албан хаагчдын ажил, амралтын цагийг оновчтой зохицуулах, үндэсний уламжлалт баярыг гэр бүл, ахан дүүсийн хүрээнд ёс заншлын дагуу тэмдэглэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь хэсгийг үндэслэн дээрх шийдвэрийг гаргалаа.