Шадар сайд Х.Ганхуяг, Засгийн газрын хуралдаанаар "Уур амьсгалын Үндэсний хороо"-ны чиглэл өөрчлөх тухай тогтоолын төслийг танилцуулахаар бэлтгэж байна.
Энэхүү өөрчлөлтөөр “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг уур амьсгалын бодлоготой уялдуулж, бэлчээрийн тогтвортой менежмент, ойжуулалт, экосистемийн нөхөн сэргээлтэд суурилсан нүүрстөрөгчийн төслүүдийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэлээ.
Мөн “Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг төсвөөс хараат бус, малчид өөрсдөө бэлчээр, байгаль орчноо хамгаалж шууд үр шимээ нүүрстөрөгчийн төслөөр дамжуулан олон улсын зах зээлээс ашиг шимийг нь хүртдэг байхаар бодлогын чиглэлийг тодорхойлсон. Үүний зэрэгцээ “Нүүрстөрөгчийн Үндэсний бүртгэлийн систем”-ийг бүрдүүлж, Монгол Улсад хэрэгжих нүүрстөрөгчийн төсөл хөтөлбөрийг нэгдсэн, ил тод, засаглалын тогтвортой байдлаар хангахыг зорьж байна гэдгийг Шадар сайд онцоллоо.
